Үйлчилгээ

Асуулт, хариулт

Ердийн өвчиний улмаас нас барсан бол 103 буюу түргэн тусламжид дуудлага өгнө.
Гадны нөлөөгөөр болон гэнэт нас барсан тохиолдолд бол түргэн тусламж болон цагдаагийн алба буюу 102 дугаарт дуудлага өгнө.

Тэтгэвэрийн даатгалын шимтгэлийн нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнө 5 жилийн 3 жилд төлсөн даагуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх:

Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангасан тэжээгч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй дор дурдсан гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй;
хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас / хүрээгүй хүүхэд /үүнд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн, төрсөн хүүхэд нь хамаарна/;
хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 16 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү;
тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү;
эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг, эмэг эх, төрсөн ах, эгч, дүү;
найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас,хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/.
Дор дурдсан иргэд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нэгэн адил тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд;
дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг,эх нь төрсөн эцэг, эхийн адил;
төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил;
даатгуулагч сураггүй алга болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, уг шийдвэр хүчинтэйд тооцогдсон тохиолдолд түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд.
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс сүүлийн 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Энэ нь Бурхан, шашин номыг хорьж байсан социализмын үед гарсан үзэгдэл юм. Ер нь болох боловч Бурхадын хөрөгтэй зэрэгцүүлэн тавих нь зохимжгүй. Шашны тогтсон тааллаар Бурханы хөргийг бодитой бурхан гэж бодож, сэтгэж бясалгадаг учраас талийгаачид хүндэднэ гэж үздэг. Энд сануулахад манай сүсэгтэн олон бурханы хөргийг дээш нь залж, элдэв газар хамаагүй хаяхгүй байх нь танд тустай болохыг сануулая.

Талийгаач зуурдын төрөлд дөчин есон хоног байдаг гэж үзэх бөгөөд одоо дараагийн төрөлдөө төрлөө хэмээн түүний хойноос хийсэн буянаа бататган Оройн ерөөл хуруулж даллага авахуулдаг. Мөн үүнээс цааш буян үйлдэх хэрэггүй гэсэн үг огт биш бөгөөд цаашид тасалдуулалгүй буян ном хийлгэж байгаарай.

Мэдээ, мэдээлэл
8 дугаар сарын 24, 2021

У.САНДАГДОРЖ: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ДЭЭД ТҮВШИНД БАЙЛГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ

11 дүгээр сарын 19, 2021

Суварга буян компаний ажилтнууд шагнагдлаа

04 дүгээр сарын 04, 2022

Суварга буян компаний ажилтнууд шагнагдлааСуварга бүтээх ёсон

10 дугаар сарын 11, 2022

“Суварга буян” ХХК Чанарын тогтолцоо ISO 9001-2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021