“Суварга буян” ХХК Чанарын тогтолцоо ISO 9001-2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газраас буяны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжүүдээс анхлан “Суварга буян” ХХК-д Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-2015 стандартыг нэвтрүүлснийг батламжилж сертификат олголоо. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001-2015 стандартыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний чанар тасралтгүй сайжрах, үр ашиг, үнэлэмж нэмэгдэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь байгууллагын ерөнхий гүйцэтгэлийг сайжруулах, тогтвортой хөгжлийн санаачилгын суурь бий болгоход тустай тул байгууллагын хувьд стратеги шийдвэр болдог.

Иймд тус стандартыг нэвтрүүлэх нь байгууллагын алсын харааг тодорхойлдог томоохон стратегийн шийдвэр юм. Суварга буян ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Сандагдорж: "Манай компани тасралтгүй 7 жил үйл ажиллагаа явуулж ард иргэддээ уламжлалт буяны зан үйлийн үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна. Бид өнгөрсөн хугацаанд салбартаа тэргүүлэгч, өрсөлдөхүйц үйл ажиллагаатай компани байхыг хичээн ажилласаар ирсэн. Тиймээс олон улсын чанарын тогтолцоог нэвтрүүлэх ажилд түүчээлэн, удирдлагын багийн зүгээс санал нэгдсэний үндсэн дээр энэ удаагийн баталгаажуулалтад орохоор шийдвэрлэн улмаар тэнцэж стандарт хангасан компани болж байгаадаа баяртай байна.”

Суварга буян ХХК ард иргэдийнхээ хүсэл сэтгэлд нийцсэн уламжлалт зан үйлийг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан алдаа дутагдалгүй, чанартай үйлчилгээгээр дамжуулан хүргэх бодлого барин “Эрхэмлэн хүндэтгэе” гэсэн уриатайгаар ажилладаг. Цаашид ч чанарын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэмэгдүүлэн хэрэглэгчдийн сэтгэлд төгс нийцсэн үйлчилгээ хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно.Олон улсын оршуулгын холбооноос анх удаа оршуулгын мэргэжлийн ажилтнуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021