Сэтгэгдэл


“Суварга буян” ххк-д маш их талархаж байна. Үнийн уян хатан байдал, монгол ёс заншилынхаа дагуу хүн болгоны хүслээр буяны үйл үйлдэж талийгаачийн ар гэр, хамаатан садан, үр хүүхэд, хань ижил, аав ээж бид бүгд сэтгэл зовох зүйлгүй санаа амар хүнээ тавих газартай болсонд сэтгэл минь амар амгалан боллоо.
Та бүхний буян дэлгэрэг ээ.
Аав: Намсрай
Ээж: Хорлоо
Хань: Оюун

“Суварга буян” ххк-ны хамт олонд
Танай байгууллагын чанартай үйлчилгээ найрсаг харилцаанд гүн талархаж байнаа. Цаашдын ажил үйлс тань өндөр амжилт хүсье.
Талийгааяийн гэр бүл, үр хүүхэд, ач зээ нараас
 

“Суварга буян” ххк-ны хамт олонд :
Бидэнд тохиолдсон уй гашууг хамтдаа хуваалцаж байгаад талархал илэрхийлье. Танай хамт олны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Талийгаач Б.Эрдэнэбатын ар гэрээс.

“Суварга буян” ххк-ны хамт олонд :
Сайн байна уу? Танай ххк-ны хамт олонд талархал дэвшүүлье.
Гэр бүлд минь тохиолдсон уй гашууг хүндэтгэн чин сэтгэлээсээ бүхийл ажилд туслан цаг хугацаандаа хариуцлагатай зохион байгуулсан танай хамт олонд бидний зүгээс баярлаж байнаа.
Цаашдын ажил үйлс бүхэнд чинь өндөр амжилт хүсье.
Талийгаачийн аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд

“Суварга буян”ххк-ны хамт олонд :
Н.Энхбилэг охины гэр бүлийн зүгээс маш их баярлаж талархаж байга. “Суварга буян” ххк-аас охины буяны ажлын зардал 1,800,000 төгрөгийн зардлыг 100 хувь дааж охиын минь ах дүүс маш их баярлаж талархаж байна. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул иргэн Н.Энхбилэг нь 2013 онд аймгийн 4-р 10-н жилийн сургуулийн эмчийн буруугаас болж 7 настай байхдаа газраа вакцин хийлгэснээс болж хохирсон. Энэ хугацаанд маш олон хүн дэмжиж тусалж байсан бүх хүндээ болон энэ ххк-ны хамт олон болон бүх удирдлагад нь: манай гэр бүл ах дүүс, найз нөхдийн зүгээс талархаж байна.
Н.Энхбилэг охины аав Д Намжилдорж
Бас энэ компанийн ажилтан Сандагдорж дүүд баярлаж явдаг шүү ах нь

Танай хамт олонд талархал дэвшүүлье.
Гэр бүлд минь тохиолдсон уй гашууг хүндэтгэн сэтгэлээсээ ажилласанд танай хамт олонд нийт ажиллагсадад талархаснаа илэрхийлье.
О.Дугармаагийн үр хүүхдээс.

Та бүхний ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье. Бидэнд хүнд зовлон тохиолдоход халуун сэтгэлээр угтан авч бидний сэтгэлийг тайвширтал үйлчилсэнд чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье.
И.Сүхбаатарын үр хүүхдээс.
С.Оюунбилэг


Тус кампанийн хамт олонд :
Бидэнд тохиолдсон зовлонг хуваалцаж буяны ажилд минь чин сэтгэл зүрхээрээ туслаж дэмжсэн та бүхэнд маш их баярлаж талархсанаа илэрхийлж та бүхний буяны үйлс улам дэлгэрэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Талийгаач Ц.Цэрэннямын ар гэ, үр хүүхэд, төрөл садангаас талархаж байна.


“Суварга буян” ххк-ны хамт олонд :
Бидэнд тохиолдсон гашуун зовлонд гүн туслалцаа үзүүлж үнэ хөлсний уян хатан бодлого бүрэн цогц үйлчилгээ үзүүлсэнд гүнээ талархал дэвшүүлье. Та бүхний ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе.
Талийгааяийн үр хүүхэд, ач зээ нараас талархал илэрхийлье.


“Суварга буян” ххк-ны хийж байгаа үйлчилж, угтаж авч байгаа бүхэнд маш их талархал илэхийлье. Танай компани маш сайхан үйлчилгээтэй маш сайхан хамт олон байнаа. Та нартаа эмээгийнхээ болон ах дүү нарынхаа өмнөөс баярласнаа илэрхийлье.
Талийгаач Мөнх 105 настай эмээгийн ар гэр, үр хүүхдээс талархал илэрхийлье. 2018.02.06-нд
“Суварга буян” ххк-д
Бид бүхэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж сэтэглд нийцсэн үйлчилгээ үзүүлж, түргэн шуурхай гүйцэтгэж өгсөнд та бүхэнд гүн талархал илэрхийлье.



Хайрт эгч Ч.Оюун буяны ажил үйлсэд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандан гүн туслалцаа үзүүлсэн тйнай компанийн хамт олонд маш их баярлалаа.
Та бүхний цаашдын ажилд улам их амжилт хүсье.
Талийгаачийн ах дүүс, үр хүүхдүүд.



Танай хамт олонд маш их баярлалаа. Үйлчилгээ авахад сэтгэл ханамж ханамжтай сайхан байлаа. Танай хамт олонд маш их баярлалаа.
Иргэн Энхсайхан
“Суварга буян” ххк-ны хамт олонд :
Бидний гуниг зовлон уй гашууг хуваалцаж найрсаг халуун дулаан дотно сэтгэлээр угтан авч сайхан сэтгэл гарган үйлчилсэн танай хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье.
Бурхан болооч Г.Долгоржавын үр хүүхэд, ач зээ нараас
Менежер Отгонбаяр болон хамт ажиллаж байсан бүх хүмүүст баярлалаа.



Танай хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байнаа. Та бүхний ажил амьдралд нь од мэт гийж аз жаргалаар бялхаж байг. Хүнд хэцүү зовлонтой нэгнээ үнэн сэтгэлээсээ ойлгож тайтгаруулж чаддаг мундаг хамт олон шүү. Суварга буянд 2 удаа үйлчлүүлэхдээ 100% сэтгэл хангалуун байж чадсан. Маш их баярлаж талархаж байна.
Бурхан болооч В.Баярмагнайгийн ар гэрийнхэн
Менежер Отгонбаяр болон бүх хамт олонд нь баярлалаа.


“Суварга буян” ххк-ны хамт олонд талархал илэрхийлье.
Бидэнд тохиолдсон уй гашууг чин сэтгэлээсээ ойлгож үйлчилсэн Суварга буян ххк-ны буян заяа дэлгэрэх болтугай.
Бурхан болооч Ч.Ганбаатарын аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд нь


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Сайн байна уу? Танай компанийн хамт олонд талархал дэвшүүлье.
Манай гэр бүлд минь тохиолдсон уй гашууг чин сэтгэлээсээ бүхий л ажэилд туслаж цаг хугацаандаа хариуцлагатай зохион байгуулсан танай хамт олонд бидний зүгээс баярлаж байна.
Талийгаачийн нөхөр, үр хүүхэд, төрөл төрөгсөд


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бидний гуниг зовлон уй гашууг хувааалцаж найрсаг халуун дотно сэтгэлээр угтан авч талийгаачийн буяны үйлсэд туслалцаа үзүүлсэн явдалд гүнээ талархаж байна.
Бурхан болооч Нарангэрэлийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд


“Суварга буян” ххк-ны хамт олонд талархал илэрхийлж буяны ажилдаа сэтгэлийн урам хайрлаж үйлчилсэн менежер Отгонбаярт ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.
Ум сайн амгалан болтугай.

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Ажлын өндөр амжилт хүсэж байгаагаа илэрхийлье ялангуяа менежер Отгонбаяр болон хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсье.


Энэхүү компанид чин сэтгэлээсээ талархаж байна. Маш түргэн шуурхай үйлчилж өгсөнд талархав. Ё.Наранчимэгийн буяны ажил
Тус компани чин сэтгэлээсээ хурдан шуурхай үйлчилсэнд маш их баярлалаа.
С.Нямдаваагийн буяны ажил


Танай байгууллагын хамт олонд маш их талархаж байна. Аавын минь буяны үйлсэд маш их нэмэр боллоо.
Охин: Эрдэнэсувд
Хүргэн:Жанчивдорж
Ах: Батсуурь
Эгч: Баасанжав

“Суварга буян” ххк-ны хамт олонд маш их баярлаж талархаж байна. Хайрт дүү Н.Энхбаярын буяны ажилд сэтгэл гарган зөвлөгөө өгч хурдан шуурхай үйлчилгээ /цогц/ үзүүлсэн танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Бид нар маш сэтгэл ханамжтай сайхан үйчлүүллээ баярлалаа.
Эгч: Энхээ
Эгч: Чимэгсүрэн
Эгч: Ганзориг
Дүү: Энхчимэг

Танай байгууллагын хамт олонд:
Аав А.Өлзийхутагын нэрэмжит хаягийн хавтанг сэтгэлд хүртэл хийж үйлчилсэн талархлаа. Ажилд нь өндөр амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.
Бидэнд үйлчилсэн менежер Отгонбаяр болон Мөнхбат нарт баярлалаа.


Сүхбаатар аймаг Биндэр сум
Талархал бичсэн гавъяат эмч А.Өлзийхутагын хань, үр хүүхдүүдээс нь

Танай байгууллагын хамт олонд:
Үйлчлүүлэгчийн нөхцөл, хүсэлтийн дагуу уян хатан зөв боловсон үйлчилгээ үзүүлж буйд гүнээ талархал илэрхийлье. Мөн бидний хайрт хүмүүсийн хамгаалалт цэвэрлэгээний тал дэээр илүү ажиллаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байнаа.
ажил үйлс нь дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн: Н.Амармэнд



“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Танай байгууллагын найрсаг үйлчилгээд гүн талархаж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
Ум сайн амгалан болтугай.

“Суварага буян” ххк-ны хамт олонд:
Манай гэр бүлийн уй гашууг хуваалцаж буяны үйл ажиллагааг сэтгэл гарган сайхан үйлчилсэнд та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Танай байгууллагын үйлчилгээний соёлч байдал, шуурхай ажиллагаа, хүнлэг тусархаг байдлыг гүнээ хүндэтгэн бидний ажилд маш их тусалсанд баярлаж талархсанаа илэрхийлхийн ялдамд та бүгдийн цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн талархал илэрхийлье.
Талийгаач ээж Намгалын үр хүүхдүүдээс.


“Сувараг буян” ххк-ны хамт олонд:
Танай хамт олонд маш их талархаж байна. Буян түгээх үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Буян номын ариун үйлс , бурхан болоочын хойчлын үйлдээ улам их шамдан ажиллаж түмэн талархал олоорой.
Талийгаачийн ээж Л.Цэрэнжавын үр хүүхэд, ач зээ


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Танай байгууллагын үйлчилгээний соёл, хурдан шуурхай ажиллагаа, хүнлэг тусархаг байдлыг гүнээ хүндэтгэн бидний ажилд маш их тусалсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд тань өндөр ажилт хүсэж талархал илэрхийлье.
Баянхонгор аймаг талийгаач Хоролтын дүү нараас

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Сайн үйлс үргэлж дэлгэрэх болтугай.
Ум сайн амгалан болтугай.
Хүргэн П.Ариубуянгаас нь


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Дүүгийн минь буяны ажилд чин сэтгэлээсээ хандаж сэтгэл харамгүй зөвлөж тусалсан явдалд гүнээ талархаж баярласан сэтгэлээ илэрхийлье.
Та бүхний ажилд тань амжилт бүтээл амьдралд тань аз жаргал, эрүүл энхийг хүсэж, гэгээн гэрэл гэр оронд тань гийж, гэрэлт эрдэм оюун ухаанд тань дэлгэрч байх болтугай.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Гүнээ хүндэтгэсэн: Д.Отгонбаярын гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж иж бүрэн цогц үйлчилгээ үзүүлж гүн туслалцаа үзуулсэн танай компанийн хамт олонд маш ихэд талархаж байна.
Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт улам илүү амжилт хүсэхийн зэрэгцээ амьдралд тань эрүүл энх, инээд хөөр, урт нас, удаан жаргалын хүсэн ерөөе.
Гүн хүндэтгэл илэрийлсэн: талийгаачийн үр хүүхэд, хань төрөл төрөгсөд


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Эгчийн минь буяны ажилд танай хамт олны зүгээс түргэн шуурхай, нийтэч, соёлтой үйчилгээ үзүүлсэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийн цаашлын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, ашиг орлого ихтэй, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ум сайн амгалан болтугай.
Гүн хүндэтгэл илэрхийлсэн: дүү Гантулга тэдний үр хүүхэд, ах эгч, дүү, хань ижил, төрөл төрөгсөдөөс.


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцан хөнгөн шуурхай чин сэтгэлээсээ үйлчилсэнд баярлалаа. Ялангуяа менежер Отгонбаяр Бямбасүрэн нарт баярлалаа.
Талийгаачийн гэр бүл ах дүү төрөл төрөгсөдөөс


“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Богино хугацаанд ажил үйлсийг минь түргэн шуурхай бүтээж өгсөн танай хамт олонд баярлалаа.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бид нарын уй гашууг хуваалцан чин сэтгэлээсээ тусалсанд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бидний уй гашууг хуваалцан буяны ажил явдалд маань сайхан үйлчилж компанийнхаа үйл ажиллгаааг бүрэн дүүрэн танилцуулж үйлчилсэнд үр хүүхэд, ач зээ нар нь маш их баяртай байна.

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж буяны ажил үйлсэд маань чин сэтгэлээсээ үйлчилсэнд та бүгдэд баярлалаа.
Хүндэтгэсэн: Хэнмэдэхийн Болдмэдэх

Миний санал:
Хүн бүр янз бүрийн итгэл үнэмшилтэй байдаг учираас зөвхөн буддын лам шашин биш христын зан үйлийн үйлчилгээ байвал зүгээр болуу гэж бодож байна. Хятад, Солонгос,Япон зэрэг улсуудыг сайн судалбал оновчтой байх болов уу?.
Үйлчилгээ сайн байсан боловч сансандаа хүрч үйлчлүүлж чадсангүй.Постор байхгүй загалмай гэх мэт зүйл байхгүй байлаа.


“Суварга буян” байгууллагын хамт олонд:
Бидний уй гашуудлыг хуваалцаж түргэн шуурхай найрсаг үйлчилгээгээр үйлчилж тусалсан та бүхэнд маш их баярлаж талархсанаа илэрхийлье. Цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн: Ж.Дамдинпүрэвийн ар гэр, үр хүүхдээс.

Та бүгдэд бидний уй гашууг хуваалцаж буяны ажилд минь маш найрсагаар түргэн шуурхай үйлчилж бурхан болоочын маань бүх зүйлд сэтгэлээсээ хандаж байгаад гүнээ талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн: Ө.Бадамын ар гэр, үр хүүхэд, ач зээ нараас


Буяны цогц үйлчилгээ үзүүлж байгаа танай хамт олонд маш их баярлалаа. Ялангуяа сэтгэлийн хүнд дарамттай үед хүлээн авч анх танилцуулж байгаа Бямбаа гэдэг бүсгүйд талархал илэрхийлж ажил албанд чинь өндөр амжилт хүсье. Манай монголын бүх үйлчилгээний байгууллагууд /ганц буяны ххк биш/ бүх газрууд угтах тосох үйлчилгээ үзүүлвэл мөн ч сайхан даа гэж өөрийн эрхгүй бодож байлаа.

“Сувараг буян” ххк-ны хамт олонд:
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж сайхан сайхан сэтгэлээр үйлчилгээ үзүүлсэн танай хамт олонд болон танай ажилтан миний найз Гансүхэд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлж цаашдын ажил амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн: И.Ихбаяр

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж буяны цогц үйлчилгээг чанартай өндөр түвшинд үзүүлсэнд гүнээ талархаж байна. Тус компанийн хамт олон болон дарга удирдлагуудад чин сэтгэлээсээ баярлахын ялдам цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
Хүндэтгэсэн: талийгаач С.Чинзоригын эгч Цолмонгийн ар гэр, үр хүүхдүүд

“Суварга буян” ххк-ны хамт олонд:
Хүний уй гашуунд бага ч болтугай тус нэмэр болж хүн бүхний итгэл найдвар нь байдагт баярлалаа.
Хүндэтгэсэн. Талийгаач О.Солонгын охин болон нөхрөөс нь


“Суварга буян” ххк-ны хамт олонд маш их баярлаж талархаж байна. Бидний уй гашууг өөрийн гэр бүл мэт хуваалцаж оршуулгын зардалаас хөнгөлж мөн бидний хандивийн аянд хувь нэмрээ оруулж хандив өгсөнд маш их талархаж байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Хүндэтгсэн: талийгаач Б.Сарангэрэлийн охин С.Байгальмаа дүү Ю.Хишигдулам

Тус ххк-ны хамт олонд маш их баярлалаа. Хүмүүсийн зан харилцааны соёл үйлчилгээ маш хурдан, түргэн шуурхай бүх зүйл төгс цогц ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж бусдадаа бас буян хйиж цаг хугацаа хэмнэж үнэхээр сайхан байна. Танай хамт олонд амжилт хүсье.
Талийгаач Очирдоржийн ар гэрээс
Дүү Гомбосүрэнгээс

Сэтгэлд нийцсэн сайхан үйлчилгээ явуулж буй танай хамт олонд баярлалаа.
Хан уул дүүрэг: В.Энхжаргал
В.Оюунжаргал
В.Батжаргал цаашдын ажил үйлс чинь дэлгэрэх болтугай.

Суварга буян ххк-д маш их баярлалаа. Иргэдийнхээ сэтгэлд хүрсэн маш сайхан үйлчилгээтэй мөн цаг хугацаа хэмнэсэн иймд танай хамт олонд цаашдын ажилд нь сайн бүхний дээдийг чин сэтгэлээсээ хүсч байна.

Танай хамт олонд маш их баярлалаа. 95 настай ээжийн минь буяны ажлыг хөнгөн шуурхай хийсэнд баярлаж байна. Цаашдаа та бүгдийн ажил хөдөлмөрт өндөр амжилт эрүүл энх, аз жаргалыг хүсье. Буяны их үйлс чинь дандаа өөдрөг байхыг ерөөе.
Талархсан: Цагаанцоож
Ганцоож
Батцоож
Баяржавхлан

Зовсон цагт уй гашууг минь төрөл садан мэт хуваалцаж буяны сэтгэлээр үнэнхүү асрахуйн дээдээр үйлчилж байдаг танай хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний үйлс арвин, ажил бүтэмжтэй байж насны буяныг эдлэх болтугай.
Хүндэтгэсэн: Байтайван
Оюунтунгалаг
Оюунчимэг

Бидний хайрт ах Машбатын буяны ажилд гүн туслалцаа үзүүлж сэтгэл гарган үйлчилсэн Суварга буян ххк-ны хамт олонд гүнээ талархаж цаашдын ажилд нь улам их амжилт сайн сайхан бүхнийг хүсье
Талархал бичсэн үр хүүхэд ах дүү нараас нь

Харилцах хаяг

И-мэйл

info@suvargabuyan.mn

Оффис хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, авто тээвэрчдийн гудамж-29

Утас

7703-1111

        Copyright © 2015 - 2021